С.Мөнхнасан: Агаарын навигацийн орлогыг 1 их наядад хүргэхээр зорьж байна

2022-05-25 169 0

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн салбарын ажилтнууд, үе үеийн удирдлага хамт олон хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын бодлого чиглэлээ ярилцлаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан нийт хамт олондоо Нисэх хүчний 97 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдрийн баярын мэндийг хүргээд “Монгол Улсын Их хурал, Засгийн газраас Иргэний нисэхийн салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар болгохоор бодлогын олон баримт бичиг гаргасан. Энэ бодлогын бичиг баримтуудыг хөгжүүлэх цаг үе нь өнөөдөр бидний үе. Өнгөрсөн 20 жилийн хугацааны хөгжил, хоёр жилийн хугацааны саатал, энэ цаг үеийн хямрал хүндрэлийг бид нэг сэтгэлээр, эв нэгдлээрээ туулна гэдэгт итгэлтэй байна. Иргэний нисэхийн салбарыг “Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд хөгжүүлэхээр бид нэг зүгт харан ажиллаж байна. Монгол Улсын агаарын зай, навигацийн үйлчилгээг дэлхийн жишигт хэрэгжүүлэх, боловсон хүчнээ мэргэжлийн, дэлхийн өндөр түвшинд аваачих зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Агаарын навигацийн орлогыг 1 их наядад хүргэхээр зорьж байна. Салбарын үе үеийн удирдлагууд болон хамт олон та бүхэндээ дахин ойн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Нисэх хүчний 97 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор “Өндөрхаан” нисэх буудлын шинэчлэн барих төслийн аэродромын инженер Ч.Сэрд-Янживыг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” тэмдгээр Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Аэронавигацийн тоон мэдээллийн хэсгийн дарга Д.Эрдэнэбаатар, Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны Шалгалтын нислэгийн шалгагч инженер Р.Хангай, ИНЕГ-ын ЗУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Пүрэвдулам, Нисэхийн сургалтын төвийн Дотоод хяналт, чанарын удирдлагын ахлах мэргэжилтэн Б.Уянга нарын 9 хүнийг шагнаж урамшууллаа.

ЗТХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын Техникийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Энхмөнх, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ц.Гантөмөр, Дүрмийн боловсруулалтын мэргэжилтэн Ч.Мөнхзул, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Тоон мэдээллийн инженер Б.Азбаяр, Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны Шуурхай төлөвлөлтийн хэсгийн Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Ө.Тамир, Нислэгийн журам боловсруулалтын албаны Нислэгийн журам зохиолтын технологийн мэргэжилтэн Б.Батгэрэл нарын 12 хүнийг шагнав.

ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын “Хүндэт ажилтан” тэмдгээр Завхан аймаг дахь нисэх буудлын дарга Д.Алтан-Уул, ИНЕГ-ын ахмад настан З.Чойж, “МИАТ” ТӨХК-ийн ахмад настан Н.Ганболд, “МИАТ” ТӨХК-ийн ахмад настан Ү.Жамсран нарын 7 хүнийг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Х.Одхүү, Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн урсгал төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэсгийн байцаагч Д.Дэлгэрсайхан, ИНЕГ-ын Ахмадын хорооны өндөр настан Б.Байгалмаа, Нисэхийн сургалтын төвийн менежер Б.Золбоо нарын 11 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр Дотоод аудитын албаны аудитор О.Сэндэр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Баяртөгс, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын Эдийн засгийн зохицуулалтын тасгийн дарга Б.Оргил, Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Хүсэлт, Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын Аэродромын мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ нарын 50 хүнийг шагналаа.

Мөн Барилга, хот байгуулалтын яамны “Хүндэт жуух”-аар Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн механикч Б.Мөнхнасан, Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны Аж ахуй, барилга засварын хэсгийн инженер Ж.Ганбаатар нарыг, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн “Баярын бичиг”-ээр Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн бохирын слесарь Ц.Цогбадрах, Г.Өлзийхутаг болон тус албаны Аж ахуй, барилга засварын хэсгийн Тохижилт, засвар үйлчилгээний ажилтан С.Цэрэн-Ойдов нарыг шагнав.

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн үйлчилгээний 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн албаны механикч С.Зоригтбаатар, тус албаны ахлах инженер Ж.Билэгсайхан, Монгол Улсын гавьяат нисгэгч, “Монголиан эйрвэйс” ХХК-ийн нисгэгч Д.Байгаль нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29