С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш, инженер техникийн ажилчид сайн машин унана

2022-05-23 41 0

Иргэний нисэхийн салбар хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын удирдлагуудын шийдвэрээр газар, хэлтсийн дарга нар албаны автомашин унадаг байсныг болиулсан. Харин дарга нарын унадаг байсан туулах чадвар сайтай том оврын автомашиныг инженер техникийн ажилтнуудын тав тух, аюулгүй байдал, ажил үүргээ хурдан шуурхай, саадгүй гүйцэтгэх боломжоор хангах зорилгоор албаны хэрэгцээнд шилжүүлж эхэллээ.

Өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Land Cruiser 200”, “Land cruiser 76” загварын хоёр автомашиныг ИНЕГ-ын харьяа Холбоо навигаци ажиглалтын албаны хамт олонд хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр “Бид цаашид инженер техникийн ажилтнуудынхаа аюулгүй байдалд илүү их анхаарч ажиллана. Дарга нь том оврын автомашин унадаг биш инженер техникийн ажилтан нь сайн машин унадаг байх болно. Үүний эхлэл болгон, Холбоо навигаци ажиглалтын албаны хамт олонд энэхүү автомашинуудыг гардуулж байгаадаа таатай байна. Мөн газрын даргын унаж байсан Patrol, дэд даргын унаж байсан Lexus 570 гэсэн хоёр автомашиныг албаны технологийн үйл ажиллагаанд зориулан шилжүүлж өгөхөөр Төрийн өмчийн хороонд хүсэлт явуулсан” гэлээ. Энэхүү автомашинуудыг инженер техникийн ажилтнууд өдөр тутмын болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа ашиглах юм.

Мөн энэ үеэр Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жил, Нисэхийн холбооны алба үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан, зарим албан хаагчдад шагнал гардууллаа. ЗТХЯ-ны Хүндэт жуух бичгээр ААЧУХ-ийн технологич инженер М.Отгонжаргал, ХХ-ийн Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Т.Сутай нарыг, ИНЕГ-ын Жуух бичгээр ТТИХ-ийн технологич инженер Б.Ернар, ХХ-ийн Өгөгдлийн холбооны инженер Ж.Ариунбат, ХХ-ийн радио холбооны инженер Н.Цогбаяр, НХ-ийн навигацийн инженер Б.Ундрал, НХ-ийн навигацийн инженер Б.Батсуурь, ААХ-ийн РЛТ-ийн ахлах инженер Б.Зориг, ААХ-ийн автоматжуулалтын системийн инженер Г.Мөнхбаяр, ЦХХ-ийн радиолокаторын цахилгаан тэжээлийн ээлжийн инженер В.Ядамрагчаа, СХХ-ийн хангамжийн мэргэжилтэн Б.Хонгорзул нарыг шагналаа.

Холбоотой мэдээ

Сүхбаатарын талбайд маргааш Европын Холбооны улсууд руу аялах боломж, Шенгений виз хэрхэн авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” ол

2022-05-27

С.Мөнхнасан: Цаашид дарга нар биш, инженер техникийн ажилчид сайн машин унана

Иргэний нисэхийн салбар хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын удирдлагууды

2022-05-23