Бэтмэн кино гарсан даруй 134 сая ам.доллар олжээ

2022-03-10 259 0

Америкийн “Warner Bros” компанийн шинэ бүтээл “The Batman” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд Америкийн кино театруудын box office жагсаалтыг тэргүүлж, гурван хоногт 134 сая ам.долларын ашиг орлого олсон талаар “Comscore” судалгааны компани Ням гарагт мэдээллээ.

200 сая ам.доллараар бүтээгдсэн Бэтмэний шинэ цувралыг найруулагч Мэтт Рийвес найруулж, гол дүрд жүжигчин Роберт Пэттинсон тогложээ.

“DC Comics” цувралын Бэтмэний дүрээс сэдэвлэсэн энэхүү кино нь 2022 он гарснаас хойших хамгийн амжилттай нээлтээ хийсэн уран бүтээл болсноос гадна энэ онд Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино болжээ. Мөн “COVID-19” цар тахлын үед нээлтийнхээ амжилтаар “Spider-Man: No Way Home” араас хоёрдугаарт бичигдсэн байна.

Холбоотой мэдээ

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэ

2023-01-16

2022 онд хамгийн их татагдсан топ 10 аппликэйшн

2022 оны хамгийн татагдсан аппликэйшнүүдийг startuptalky нэрлэжээ. Жагсаалтад Инстаграм, Фэйсбүүк зэ

2023-01-06

МИАТ ТӨХК, Туркиш Эйрлайнс компанитай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын

2023-01-06