Хэрхэн өөрийгөө хайрлах вэ?

2022-02-27 198 0

Хүмүүсийн таашаалд нийцүүлж амьдарна гэдэг хэний ч ялахгүй тулаан юм. Та бусад хүмүүст таалагдаж, тэднээр хайрлуулах гэж оролдохын оронд өөртөө анхаарч, өөрийгөө хайрлаж чадвал өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өөртэйгөө болон бусадтай илүү эрүүл, аз жаргалтай харилцаа үүсгэж чадах юм.

Тэгвэл өөрийгөө хайрлах гэж юу гэсэн үг вэ? Хүмүүс хэрхэн өөрсдийгөө хайрладаг юм бол?

Ихэнх тохиолдолд бид өөрсдийгөө хайрлахаас илүүтэй өөр хүмүүсийг хайрлах амархан гэдгийг олж мэддэг. Бидний зарим нь өөрсдөдөө үнэхээр ширүүн хандах нь бий. Гэсэн ч өөрөө өөрийгөө хэр хайрлах нь бусад хүмүүс таныг хэрхэн хайрлах гол шугам болж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Та л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй байх нөхцөл амьдралд байх шүү. Мөн өөрийнхөө хувьд нэн тэргүүнд байх нь зарим хүний хувьд аминчхан санагдаж болох ч, та л өөртэйгөө амьдралынхаа бүх л цаг үед байх болно гэдгийг ойлгоорой.

Энэхүү нийтлэлээрээ бид өөрийгөө хайрлах энгийн болоод үр дүнтэй 15 аргыг танилцуулъя. Зарим нь хэцүү санагдаж болох ч эдгээрийг та байнга санаж, хэрэгжүүлж чадвал өөрийгөө хайрлах эрдмийг эзэмших болно. 

1. Өөрийгөө таньж мэд

Өөрийнхөө хэн гэдгийг мэдэхгүй байхад өөрийгөө хайрлана гэдэг боломжгүй зүйл. Өөрийн юунд итгэж, юунд үнэмшиж, юунд дуртай гэдгийг таних нь өөрийгөө хайрлах хамгийн эхний алхам.

2. Шаардлагатай үед үгүй гэж хэлэх

Хүн бүрт хил хязгаарыг нь зааж харьцах гэдэг өөрийгөө хайрлаж буйн нэг илрэл. Ингэснээр та бусдаас хүндлэл хүлээх болоод хүртэх эрхтэй гэдгээ мэдэгдэж байгаа хэрэг юм.

3. Өөрийгөө бусадтай жишихгүй байх

Бусад хүмүүс таниас илүү ч биш, дутуу ч биш, сайн эсвэл муу ч биш. Тэд зүгээр л таниас өөр бие хүмүүс. Та өөртөө үнэ цэнтэй байж, өөрийгөө хүлээн зөвшөөрч чадваас бусадтай харьцуулаад байх шаардлагагүй гэдгээ мэдэрнэ.

4. Өнөөдөртөө амьдар

Бидний амьдралд биднийг сатааруулах зүйл тоо томшгүй их. Гэсэн ч яг байгаа мөчдөө амьдрах гэдэг маш чухал зүйл. Хэдий ирээдүйдээ санаа зовж, анхаарал хандуулах нь зүйтэй ч өнөөдөр, энэ л өдөр, энэ мөчид ч бас амьдрал өрнөж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

5. Өөрийн хүчийг таньж, ашиглах

Хүн бүр л төрөхдөө өөрсдийн гэсэн хүч, авьяас билэгтэй төрсөн. Гэсэн ч амьдралын эрхээр зарим нь тэдгээр билэг авьяасаа таньж мэдэлгүй өнгөрөх нь элбэг. Тэгвэл та өөртөө цаг гаргаад шинэ зүйлсийг туршиж үздэг байх хэрэгтэй. Чингээд өөрийн юу хийх чадвар, хүч, авьяастай вэ гэдгээ таньж мэдсэн цагт та өөрийгөө илүү эерэгээр харах юм.

6. Өөрийгөө эрхлүүлэх

Өөрийгөө эрхлүүлэхэд заавал ямар нэг тэмдэглэлт баяр, биелсэн зорилго далимдуулах шаардлага үгүй. Хаа нэг дуртай кофе шопдоо суучихдаг, кино театр ороод кино үзчихдэг, дуртай амттанаа аваад идчихдэг байх цагийг өөртөө гаргаж, өөрийгөө шагнаж байх нь бас л чухал шүү.

Холбоотой мэдээ

Хэрхэн өөрийгөө хайрлах вэ?

Хүмүүсийн таашаалд нийцүүлж амьдарна гэдэг хэний ч ялахгүй тулаан юм. Та бусад хүмүүст таалагдаж, тэ

2022-02-27

Гэрлэлтийн талаар ганцхан минутын кино олон улсын шагнал авчээ

Ираны 20 настай кино найруулагч Сайд Мохаммад Херадманд гэрлэлтийн талаар 60 секундийн кино хийсэн н

2022-01-12

Санхүүгийн хамгийн энгийн зарчим: Зарлага хэзээ ч орлогоос давах ёсгүй

МУИС-ийн БС-ийн багш доктор, профессор Лувсандоржийн Оюун зөвлөж байна Би хүмүүсээс хэр үрэлгэн

2022-01-12