Б.Билгүүн: Код сурах юм бол хүн эмх цэгцтэй сэтгэж чаддаг

2022-01-17 70 0

Кодчилолыг зөвхөн оюуны чадамж өндөртэй эсвэл инеженер болох хүн сурна гэх ойлголт бий. Гэвч өнөө цагт хүн бүхний зайлшгүй мэдвэл зохих мэдлэг кодчилол багтаж, гоц гойд авьяас гэхээс илүүтэй өдөрт тутмын хэрэглээ болжээ. Энэ талаар Австрали Улсад боловсрол эзэмшсэн Б.Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр монгол үүхдүүдэд вэб дизайн, програмчлал, электроник, роботик технологийн боловсрол олгох холын зорилгоо “Теее” клубийг үүсгэн байгуулаад буй.

Хүн бүхэн код сурвал…

Монголд хамгийн өндөр цалинг “software” инженерүүд авч байна. Ажлын зарын аль ч сайт, сонинг аваад уншихад инженерүүд  2 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай.

Инженер дундаа дандаа программын инженерүүд байгаа ч та анзаарна. Дээрээс нь ажлын байрны хүртээмж сайтай. “Software” гэдэг чинь бүхий зүйлд байдаг.

Хүн болгонд хэрэгтэй. Компьютерийн дэлгэцэнд, лифтэнд, угаалгын машинд ч байж байна. Юунд ч байна, бүр талхны үйлдвэрийн зуухыг нь ч программаар ажиллуулдаг  байхгүй юу.

Тэгэхээр бүх байгууллагад хэрэгтэй мэргэжил.

Мөн би хүн болгоныг код сураасай гэж боддог. Наад зах нь кодчилол сурсан хүн эмх цэгцтэй сэтгэж чаддаг болдог. Ерөөсөө маш чухал чадвар.

Хүмүүс ер нь дээр үеэс л тархийг л хөгжүүлбэл мундаг хүн болно гэж итгэдэг хүмүүс. 

Код хөгжихөөс өмнө тархийг яаж хөгжүүлдэг байсан юм бэ гэхээр хүмүүсийг бичүүлдэг байсан.

Бичиж сурсан хүн бодож сурсан байна гэсэн үг. Бодоод бусадтай хуваалцаж чадаж байна гэсэн үг.  Тэр хэрээрээ хүн эмх цэгцтэй сэтгэх, шүүмжлэлт сэтгэлгээ гээд чадварууд хурдан хөгждөг.

Өнгөрсөнөө ч, ирээдүйгээс ч үгүйсгэдэг мулгуу зан

Сонирхолтой нь энэ дэлхий дээр амьдарч байсан үе /generation/ болгон өөрийнх нь амьдарч байснаас жаахан өмнөх үеийн технологуудыг ерөөсөө хангалтгүй гэж боддог.

Тэгээд зогсохгүй нь өөрөөс нь хойш гарч ирсэн тодруулбал суралцах нас дууссаны дараах технологийн шинэчлэлүүдийг хортой гэж итгэдэг.

Тун энгийн нэг жишээ авъя л даа. 

Дээхэн үеийн зарим хүн ярьдаг шүү дээ. Бага байхад аав ээж ном уншуулдаггүй байсан гэж. Яагаад вэ гэхээр тэдний аав ээжийг нь бага байхад ном уншдаггүй гадаа гараад тоглодог ч юм уу. Өөрөөр бол  ном гэдэг технологи аав ээжийнх нь үед байгаагүй болохоор эсэргүүцээд байж.

Одоо ээж ааваадаа загинуулан байж ном уншдаг байсан хүмүүс хүүхдэдээ юу гэж зөвлөдөг вэ гэхээр “Гар утас, компьютер үзэхээ боль. Ном унш” гэдэг. Ингээд харах юм бол яг л өөрийнх нь үеийн технологийг л дэмжээд байгаа байхгүй юу.

Шинэ гарсан технологийг дэмжихгүй. Яг нэг тийм байгаа биз.

Уг нь бол шинэ технологи гараад ирнэ, түүнээс суралцах, дасан зохицох насан дээрээ байгаа нь хэрэглээд явна. Үлдсэн нь өнгөрсөндөө хоцрогдоно. Угаасаа хөл нийлүүлээд алхана гэдэг чинь технологио хэрэглэнэ гэсэн үг. 

Миний ажиглаж байгаагаар эцэг эхчүүд хүүхдийнхээ технологийн хэрэглээг хянах, хорих гээд байдаг тал түгээмэл бий.

Хязгаарлалт тавих ёсгүй зүйл бол нийгмийн харилцаа.Одоо ашиглаж байгаа ухаалг утас, сошиал медиа, компьютеруудаар дамжиж харилцаа үүсэн бий болж байна.

Олуулаа хэрэглэхийн хэрээр тренд үүсдэг. Үүнийг дагааж л хүүхэд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн оюун тархины хөгжилтэй, бодож сэтгэдэг хүн  болно.

Сошиалыг хаа хүртэл хянах вэ?

Сошиал хэрэглээг хянаж хязгаарлах нэг зүйл бий.

Энэ нь дофамины детокс гэж зүйлтэй хамааралтай. Тодруулбал бид цахим сүлжээний платформуудаас болоод дофамины хордлогонд орчихсон яваа. 

Дофамин гэдэг бол бидний тархи баярласан үедээ ялгаруулдаг гармон. Жишээ нь фэйсбүүк дээр нэг зураг нийтлээд 100 лайк хүрлээ гэж бодъё. Лайк дарсан мэдэгдэл ирэх бүрд баярлаж тэр хэрээр аз жаргалын дофамин гэдэг гармоныг байнга ялгаруулдаг.

Байнга тийм мэдрэмж аваад байхаар “тэндээ” л баймаар санагдана. Цахимд донтож эхэлнэ гэж оылгож ч болно.

Өдөр болгон тийм хиймэл зүйлсээс жаргалтай мэдрэмж авах нь хүүхдүүдэд алсдаа муугаар нөлөөлнө.

Та санаж байвал дээр үеийн кинонд гардаг шүү дээ. Хүүхдүүд өвөл шинэ жилээр модноосоо бэлэг аваад… Бэлгээ хараад баярлаад дэвхцээд нэг тийм сэтгэл хөдлөл ихтэй баярладаг шүү дээ.

Үнэндээ яг тийм дүр зураг дахиж харагдахгүй.

Яагаад гэвэл биднийг баяртай болгопог дофамины дундаж хэмжээ өсчихсөн.

Хуучин бол бид тийм баярыг мэдрэмжийг ховорхон авдаг байсан.

90-ээд онд хэчнээн хүн хөөрхөн гэж хэлдэг байлаа. Одоо сошиал медиа дээр өдөр болгон зуун хүн хэлчихдэг болсон шүү дээ.

Хүүхдүүд гадаа тоглодог байхдаа хэр олон удаа хүн дийлсэн нь ялсан мэдрэмж авдаг байсан. Сагс тоглоод өдөрт нэг ч ялахгүй байж байж ялахаараа ч юм уу. Одоо тэгтэл PUBG гээд тоглоомыг өдөрт 10,20 удаа тоглож болж байна.

10,20 удаа тоглохдоо арван удаа ялж болж байхгүй юу. Арван удаа хүнээс дээр мундаг гэдэг мэдрэмжийг авч чадаж байна.

Тэгэхээр хүүхдэдээ хиймэл харилцаа, хиймэл орчин чамд худал мэдрэмж өгөөд, дофаминыг чинь нэмээд байна гэдгийг нь учирлаж тайлбарлах нь чухал. Хүмүүсээс тусгаарлаж, таг хориглоно гэсэн үг биш гэдгийг анхаараарай.

Австралид найман настай хүүхэд код бичдэг, Монголд оюутан болоод сурдаг

Миний Австралид их сургуульд суралцангаа 20 гаруй сургуульд хичээл зааж байсан. Би оюутан болоод арай гэж сурсан зүйлсээ дөнгөж 6,7 дугаар ангийн хүүхдүүдэд заадаг байлаа.

Тэр үед анзаарсан нэг зүйл гэвэл Австралид дөнгөж оюутан болоод багшийн өгсөн даалгаврыг би бараг хонон байж хийж байхад ангийн Австрали хүүхдүүд 2,3 цаг хүрэхгүй дуусгаад л явчихна.

Яагаад гэвэл тэд бүр багадаа суурийг нь заалгачихсан. Өөр гараанаас эхэлдэг.

Эргээд харсан чинь 10 жилийнх нь сургалтын хөтөлбөр бидний дунд тийм том ялгаа үүсгэж байж.

Монгол ирээд 10 жилийн сургалтын хөтөлбөрийг хайж, сурах бичгүүдийг нь үзэж байсан. Бүр төгсөх жилийнхээ сүүлийн улиралд л энгийн программ үзэх хуваарьтай байдаг юм билээ.

Тийм байхад монгол хүүхдүүдээс дэлхийд өрсөлдөх чадвар хайгаад ч хэрэггүй. Угаасаа өрсөлдөх юм бол ялахгүй. Бүр нэг баг болоод ажиллахад бусад хүүхэддээ чирэгдэнэ. Тэднийг хойш нь татна.

Би өөрөө тэр горыг нь амссан болохоор мэдэж байгаа юм шүү.

Программчлал, мэдээллийн технологийн боловсролын үзүүлэлтээр манай 12-р анги төгсөж байгаа хүүхдүүд Австралид 5-р анги, 6-р ангийн хүүхдүүдээс доогуур мэдээлэл аваад байна.

Чанартай боловсрол гадаадад эзэмшье гээд явлаа ч  10 жилийнх нь боловсрол чанар муутай байсан учраас  хүүхдүүд нь чирэгдээд байна. Тэгэхээр тэдний хоорондох зайг багасгах хэрэгтэй.

Ядаж энэ хөтөлбөрийг нь сургуульд нь биш юм аа гэхэд сургуулиас гадуур зааж өгөх хэрэгтэй байна.

Дасгал хийвэл бүгд дэлхийн аварга болохгүй ч гэсэн бүгд л үр шимийг нь хүртдэг

Программчлал сурахад оройтно гэж бодохгүй байна. Ер нь бол дасгал хийвэл бүгд дэлхийн аварга болохгүй ч гэсэн бүгд л үр шимийг нь хүртдэг шиг хэдэн наснаас ч хийж болно.

Гэхдээ программлал аналоги нь учраас эрт сурах тусмаа сайн. Багадаа байхдаа хоёр хэлээр яриад сурсан хүмүүс унаган хэл гээд мартдаггүй шиг сурахад илүү амар байдаг.

Хүүхдүүд бол бүр эрт сурах тусмаа сайн. Аягүй сайн ойлгож, эрт шингээж авдаг.

Би өөрөө бараг 20 нас дөхөж байгаад сурсан. Тэгэхэд миний өмнө  сурсан инженерийн мэдлэг, тэгшитгэл боддог аргачлал надад гай болоод байсан. Өөр суурьтай харах, бодох өнцгийг өөрчлөх хүндрэлтэй.

Одоо хүүхдүүдэд зааж байхдаа анзаардаг юм. Тэд нэг тийм өөрөөрөө оролдож байгаад л сураад авчихдаг. Тэгэхээр эрт сурах тусмаа сайн гэж хэлнэ.

Програмын хэл гэдэг чинь англи хэлнээс улбаатай хэл. Англи хэл, машины хэл хочрыг хооронд нь ойртуулж өгсөн зүйл.

Англи хэлний бага зэргийн дөртэй байж тэрийг хийж эхэлнэ. Тэгэхээр миний ажиглаж байгаагаар дунджаар 8 наснаасаа хүүхдүүд латин үсгээр хоорондоо чаталчихдаг, ганц хоёр үг хоорондоо ойлгочихдог, тийм үеэс нь явуулбал зүгээр.

Англи, Австралид бүр эрт дөрвөн настай хүүхдэд зориулсан програмын хэл байж байна. Дөрвөн настай хүүхдэд заах ёстой, зориулаад дизайн хийчихсэн програмын хичээлүүд байна.

Манайханд бол дөрвөн настай хүүхдэд IQ нь байгаа ч хэлийг нь ойлгохгүй нэг зовлон байгаа.

Эрт сурах тусам илүү өгөөжтэй

Та магадгүй үүнийг сонсож байсан байх.

Хүүхдийг багад нь оруулсан хөрөнгө оруулалт “return of investment” буюу өгөөж нь илүү байдаг.

Өөрөөр бол бага ангийн боловсролын өгөөж  дээд ангийн боловсролын өгөөж арай бага.

Эхэн үеийн боловсхол хамгийн их үнэ цэнэтэй. Хүүхдийг хоёр наснаас нь өмнө хүмүүжүүлж чадах нь үр нөлөө өндөртэй.

Хоёр наснаас нь хойш арай бага.

Тухайлбал, уншиж бичих боловсролын үнэ цэнэ хамгийн үнэтэй. Яагаад гэвэл дараа дараагийн бүх зүйл бичиг үсэг уншиж чадах эсэхээслэнэ.

Дараа дараагийн боловсрол жишээлбэл нарийн мэргэжил, нано технологи, докторын ажил бол маш богинохон хугацаанд завсарт л ажиллана, хоцрогдох магадлал бүр өндөр. Мэдлэгийн насжилт байдаг шүү дээ. Тэр нь бага гэсэн үг л дээ. Эхэн үеийн мэдлэгийн насжилт нь эсрэгээр.  Уншиж, бичих хэзээ хоцрогдох юм, хэзээ ч хоцрогдохгүй.

Хүүхдийн боловсролд өндөр үр өгөөжтэйгээр  нь хөрөнгө оруулалт хийе гэвэл эрт байх тусмаа сайн. Тэглээ гээд хойшоогоо боль гэж байгаа юм биш юм шүү.

Анхаарах нь:

Хүүхдийнхээ боловсролыг дэмжих гэж байгаа бол юун түрүүнд өөрийнхөө боловсролыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрөө суралц гэсэн үг л дээ. Эцэг эх та өөрийнхөө мэдлэгийг цар хүрээ, хэм хэмжээг хэмжиж, түүнийгээ ахиулах хэрэгцээ шаардлагатай.

Манайд ирж байгаа эцэг эхчүүд бүтэн код мэддэг, програмын хүн биш ч ер нь бол код байдаг гэдгийг мэдсэн, энэ зүйл хэрэгтэй гэдгийг ойлгосон хүмүүс байдаг.

Тэгэхээр цаг үргэлж өөрийгөө шинэ мэдээллээр хангаж байгаарай.

Эх сурвалж Peak.mn

Холбоотой мэдээ

Цагаа цахимаар бүртгүүлье | TIMELY.MN

Хурууны хээ буюу биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ажилтны ирц

2022-04-13

Дэлхийн шигшээд Монголоос анх удаа багтсан Ш.Энхийн-Одын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Ахлах сургуулийн чансааны хамгийн шилдэг тоглогчид уригдан тоглодог “Nike hoop simmit” тоглолтод  ан

2022-04-11

Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгахаар ажиллаж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг са

2022-04-09