КОВИД-19: Эмнэлэгт эмчлүүлж буй болон гэрийн хяналтад байгаа хүний тоо нийтдээ 4,596-аар нэмэгдэв

2022-01-16 54 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын шинээр илэрсэн тохиолдлын тоог өдөр бүр мэдээлдэг.

Ингэхдээ PCR шинжилгээний хариуг үндэслэдэг юм. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2,751 тохиолдол батлагдсаныг өнөөдөр тус яамнаас танилцуулсан. Мөн хэвтэн эмчлүүлж буй 7,041, гэрийн хяналтад 30,604 хүн байгааг ч мэдээлэв. Уг тоог өчигдөр өгсөн мэдээлэлтэй харьцуулбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 470-аар, гэрийн хяналтад байгаа иргэний тоо 4,126-аар нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 4,596-аар өссөн гэсэн үг. Харин Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоогоор 2,751 хэмээн мэдээлэв.

Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэйн тоо өмнөх өдрөөс 224, хүүхдийн тоо 81-ээр нэмэгджээ.

2022 оны нэгдүгээр сарын 16 ба 15-ны өдрийн мэдээлэл:

Эрүүл мэндийн яам 2021 оны есдүгээр сараас зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Холбоотой мэдээ

“Өсвөрийн парламент 2021” нэвтрүүлэг

https://www.facebook.com/watch/?v=1024611691580145

2022-05-25

С.Мөнхнасан: Агаарын навигацийн орлогыг 1 их наядад хүргэхээр зорьж байна

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохи

2022-05-25

“Улаанбаатар марафон-2022” болоход гурав хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотод

2022-05-25