“ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД” БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2022-01-12 75 0

2022 онд байгалийн баялгаас олох орлогын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрд Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлал үүсгэнэ.

Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Ирээдүйн өв сангаас Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм. Тухайлбал, 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой байна.

Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг иргэдэд хамгийн чирэгдэл багатай байхаар зохион байгуулж байгаа бөгөөд хүсэлтээ www.ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан сар бүр цахимаар, мөн өөрийн харьяалагдах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст биечлэн очиж жилд нэг удаа гаргаж болно.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан бол сар бүрийн 20-ны өдөр банкан дахь хүүхдийн нэрийн дансанд орно.

Холбоотой мэдээ

Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, о

2022-05-31

Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоот

2022-04-27

Цагаа цахимаар бүртгүүлье | TIMELY.MN

Хурууны хээ буюу биометрик мэдээллийг авахгүйгээр, технологийн давуу талыг ашиглан ажилтны ирц

2022-04-13