Гэрлэлтийн талаар ганцхан минутын кино олон улсын шагнал авчээ

2022-01-12 282 0

Ираны 20 настай кино найруулагч Сайд Мохаммад Херадманд гэрлэлтийн талаар 60 секундийн кино хийсэн нь олон улсын Luxor Film Festival наадмаас шагнал авчээ.

Пүрэв гаригийн залбирал гэдэг нэртэй уг кинонд нэгэн өндөр настай гэр бүл автомашиндаа Персийн яруу найрагч Хафезын шүлгийг бие биедээ уншиж өгч байгаа гардаг. Энэ хэсэгт гэрлэн дохион дээр зогсох хооронд хажууд нь ирж зогсох автомашинд хоорондоо маргалдаж байгаа нэгэн залуу гэр бүлийг анзаарснаар үйл явдал үргэлжилнэ.

Тус бүтээл хайр дүүрэн гэрлэлт хэрхэн эргэн тойрны хүмүүсээ эвлэрүүлж, бусдын гэрлэлтийг аварч байдгийг харуулжээ.

Хөгшин эр өөрийнхөө эхнэрийн булшийг эргэхээр явж байсан нь тэр бөгөөд тэдний хоорондох хайр одоо ч хүчтэй хэвээр, түүнтэйгээ оюун санаагаараа харилцдаг тухай гарч буй нь сэтгэл хөдөлгөм.

Исламын шашны ёсонд долоо хоногийн Пүрэв гариг бүр тэнгэрийн оронд очсон хайртай хүмүүсийнхээ шарилыг эргэж, цэцэг тавьж, залбирал үйлддэг байна.

Бичлэг үзэх:

Холбоотой мэдээ

Хэрхэн өөрийгөө хайрлах вэ?

Хүмүүсийн таашаалд нийцүүлж амьдарна гэдэг хэний ч ялахгүй тулаан юм. Та бусад хүмүүст таалагдаж, тэ

2022-02-27

Гэрлэлтийн талаар ганцхан минутын кино олон улсын шагнал авчээ

Ираны 20 настай кино найруулагч Сайд Мохаммад Херадманд гэрлэлтийн талаар 60 секундийн кино хийсэн н

2022-01-12

Санхүүгийн хамгийн энгийн зарчим: Зарлага хэзээ ч орлогоос давах ёсгүй

МУИС-ийн БС-ийн багш доктор, профессор Лувсандоржийн Оюун зөвлөж байна Би хүмүүсээс хэр үрэлгэн

2022-01-12