Б.Ичинхорлоо: Сэр Сэр

2022-01-12 84 0
Сэр сэр, амьдралд дөрлүүлсэн үхэр монгол
Сэр сэр, атаанд идүүлсэн өгөр монгол
Сэр сэр, хийморь нь үхсэн зовлонт энэ үе
Сэр сэр, хоймор нь ханхайсан золбин ирээдүй
Сэр сэр, алтаар сүнсээ арилжсан түшмэд
Сэр сэр, ашгаар сүлдээ худалдсан төр
Сэр сэр, олзоор гэрээ сольсон эцэг
Сэр сэр, зоосоор зорилгоо зарсан залуус
Сэр хурай, сэтгэл сэр, итгэл сэр
Сэр хурай, санаа сэр оюун сэр
Үнсэн дундаас өндийж босох ухаан сэр
Үлэмж дайдаас өвлөж өндийх хүч сэр
Үнэний төлөө үхэр Монголын хийморийг сэрээ
Үлдээхийн төлөө өгөрч гандсан тугийг дэрвээ
Мөнх нарнаас галаа асаасан тэнгэрийн гүрэнд
Энх оршихуйн хүчийг хайрла, өвөг дээдэс минь

Холбоотой мэдээ

А.Найгалмаа: Хүүхдийн төлөвшилт гэр бүлээс эхэлдэг

Хүүхдийн зохиолч, сэтгэлзүйч Адъяагийн Найгалмаа зөвлөж байна. Цэцэрлэг, сургуулийн орчин бол гайха

2022-04-13

СКАЙМЕДИАТАЙ БОЛООД ТАЙЛАНД РУУ АЯЛААРАЙ

СКАЙмедиа корпорациас хэрэглэгчдэдээ зориулан аялалтай, бэлэгтэй “АЗТАЙ АЯЛАЛ” урамшууллын хөтөлбөрө

2022-04-13