20 жилийн хугацаанд 2 сая мод тарьжээ

2019-04-24 56 0

Бразилийн гэрэл зурагчин Себастиго Сальгадо болон түүний эхнэр Лилия Ваник нар

“Дэлхийн хүн бүр өөрийн байгаа газраа мод тарих бүрэн боломжтой”

Себастиго Сальгадо

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагаас мэдээлж буйгаар Өмнөд Африкийн бүс нутаг 129 га талбай ой модтой байсан ч 1990 оноос хойш сүйдэж бараг модгүй болжээ.

Өдгөө энд 172 зүйлийн шувуу, 33 зүйлийн хөхтөн амьтан, 293 зүйлийн ургамал цэцэг, 15 зүйлийн мөлхөгчид, 15 зүйл хоёр нутагтан амьтад байна

Тэр хэмжээгээрээ тус бүс нутгийн байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, ургамал, зэрлэг амьтдын тоо толгой буурчээ. Бразилийн гэрэл зурагчин энэхүү сүйдсэн ойн зургийг ирж аваагүйсэн бол өдий хүртэл амьтад амьдрах газаргүй, байгаль эхийн нэгэн хэсэг эрэмдэг мэт байх байсан биз ээ.

Гэрэл зурагчин Себастиго Сальгадо болон түүний эхнэр Лилия Делуиз Ваник нар энэхүү ойг 20 жилийн хугацаанд нөхөн сэргээжээ. Себастиго бол Бразилийн төдийгүй дэлхийд үнэлэгддэг чадварлаг гэрэл зурагчин бөгөөд гэрэл зургийн томоохон гэх бүхий л шагналыг хүртэж, олон номоо хэвлүүлсэн нэгэн аж.

Тэрээр 1990 онд уг газарт ирээд маш их цочирдсон гэнэ. “Анх ирэхэд ямар ч өвс ургамал үлдээгүй сүйдсэн байсан” хэмээн дурсамжаа хуваалцжээ. Тэгээд зургийг баримтжуулан аваад нутаг буцсан ч уг нөхцөл байдалд сэтгэл нь зовниж, энэ талаар үргэлж бодох болжээ. Үүнийг сонссон түүний эхнэр “Ой модыг дахин сэргээж болдог. Хоёулаа үүнийг хийе” хэмээн зориг шулуудсан гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Анх намайг ирэхэд газар нутгийн ердөө 0.5 хувьд л мод байв. Эхнэр минь гайхалтай санаа гаргаж бид моддыг бага багаар дахин тарьж эхэлсэн. Түүний дараа шавьж, ургамал үзэгдэх болж шувууд ч нисч ирэх болсон. Ой модод дахин бий болсон шиг бид хоёул дахин төрсөн мэт сайхан санагдаж байна” хэмээн Салдаго сэтгэгдлээ хуваалцжээ. Тэдний үүсгэсэн байгууллага нь тус газар өвс ургамал, моддын 4 сая гаруй суулгацыг тарьжээ.

Мөн тэрээр “Хүчилтөрөгчийг бий болгодог моддыг их хэмжээгээр тарина гэдэг зэрлэг амьтдад цаашлаад байгалийн тэнцвэрт байдалд тустай. Дэлхийн хаана ч хүн бүр өөрийн байгаа газраа мод тарих бүрэн боломжтой шүү дээ” гэжээ.

Тэдний нөр их хөдөлмөрийн 20 жилийн хугацаанд ой сэргэж зэрлэг амьтад ирж амьдрах болжээ. Мөхсөн гэснээ илтгэх шиг чимээгүй аниргүй  байсан энэ газар өдгөө шувуудын жиргээ, царцаа шавжны исгэрэх чимээ гарах болжээ. Энд 172 зүйлийн шувуу, 33 зүйлийн хөхтөн амьтан, 293 зүйлийн ургамал цэцэг, 15 зүйлийн мөлхөгчид, 15 зүйл хоёр нутагтан амьтан байна гэсэн судалгааг гаргажээ.

Тэдний уг төсөл хүн экологио өөрийн гараар дахин эерэгээр бүтээж, байгаль орчинд зөв хандах боломжтойг бодит жишээгээр нийгэмд харуулсан.

Зурагчин эр “Амьд байгаль бол тэр чигтээ бидний орших ертөнц. Төсөөл дөө, манай гариг дээр биднийг хүрээлэн байдаг амьтан ургамал эргэж сэргэхээргүй мөхөж нам гүм байсаар эцэстээ бид өөрсдөө мөхөхийг үгүйсгэх аргагүй” гэжээ.

 

 

Холбоотой мэдээ

“Skyla” салон танд эрүүл мэндийн хувьсгал санал болгож байна

Өөртөө хайртай, гоо сайхандаа анхаарал тавьдаг хүн бүхэнд зориулсан “Skyla luxury” салон үүдээ нээлэ

2019-08-23

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл их цацагдах болсон. Гэвч хүүхдийн х

2019-05-21