Аяны зорилго нь үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх

2021-05-17 183 0

Гадаа дулаарч, барилгын ажил ид өрнөж эхэлж байгаа энэ үед барилгын үндсэн материалыг бэлтгэн нийлүүлдэг дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөлөл Аум алт ХХК-ийн  Морин-уул дайрганы үйлдвэрийг зорьж,  нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. Хэдийгээр ковид цар тахлаас шалтгаалж, цөөнгүй удаа хөл хорио тогтоосны дараа бизнесүүд үйл ажиллагаагаа нээж дөнгөж эхлээд байгаа энэ үед  тус үйлдвэр нэгэн сайхан санаачлага гаргаж байгаа аж. Энэ талаар Борлуулалт хариуцсан диспетчер Э.Намхайдагватай ярилцлаа.

-Юуны өмнө та үйлдвэрийнхээ талаар товч танилцуулаач? 

Манай дайрганы үйлдвэр барилга бетоны салбарын үндсэн бүтээгдэхүүн болох уулын дайргыг олон улсын стандартад нийцүүлэн дөрвөн фракцаар гарган бетон болон замын компаниудад нийлүүлдэг. Эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож, найдвартай бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байна.

-Ковидын үед бизнес хэр байна вэ. Хүндрэл бэрхшээл юу байна?

Мэдээж энэ цар тахлын үед бүхий л бизнес зогсонги байгаа. Тэр дундаа манайх шиг түүхий эд ханган нийлүүлдэг, барилга замын анхдагч бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байгууллагын хувьд тэг зогсолт хийсэн гэж хэлж болно. Бүтээгдэхүүн худалдан авах эрэлт буурсан, ажилчид сул зогсолт ихтэй, хүний нөөц, байгууллагын хөгжлийн асуудал зэрэг олон бэрхшээлүүд тулгарч байна.

-Сар шахам үргэлжилсэн хөл хорио суларч, бизнесүүд эргээд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Танай Аум алт ХХК-ийн  Морин-уул дайрганы үйлдвэрийг сайхан санаачлага гаргаж, нийгмийн хариуцлагын аян өрнүүлж байгаа гэж сонслоо? 

-Тиймээ.Бид “Их бүтээн байгуулалт зогсох ёсгүй” гэсэн уриатай аян санаачилсан. Товчхондоо энэ хэцүү үед бүтээгдэхүүний үнээ аль болох нэмэхгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг компаниудад уриалж байгаа юм. Бид харилцагч байгууллагуудаа тус аянд нэгдэхийг уриалсан. Их таатай хүлээж авч байгаа.

 

Энэ хүрээнд манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэлгүй, гурван жилийн өмнөх үнээр дайргаа борлуулж байна. Ер нь анхан шатны түүхий эдийн үнийг нэмснээр дараа дараагийн бүтээгдэхүүний үнэ даган нэмэгдэж, эцэстээ хэрэглэгчдэд маш их дарамт үүсгэдэг. 

Жишээ нь байрны м2-ийн үнэ нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ хамгийн гол үндсэн бүтээгдэхүүн болох бетоны үнэ тогтвортой байвал үнийг тодорхой хэмжээнд барих боломжтой. Бетоны үндсэн бүтээгдэхүүн дайрганы үнийг нэмэхгүй байснаар байрны үнэ хөөрөгдөхгүй байх нөхцлийг тодорхой хэмжээнд бүрдүүлнэ гэж харж байна.

Нөгөө талаар эдийн засаг хүндэрч, бизнес эрхлэгчдэд хэцүү байгаа энэ үед бизнесийн салбарынхан нэгнээ дэмжин хамтран ажилласнаар амаргүй цаг үеийг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид харилцагч байгууллагууддаа хөнгөлөлт, урамшуулал зарлан төлбөрийн уян хатан нөхцлүүдийг санал болгож байгаа.

Бизнес эрхлэгчид маань үнийн хөөрөгдлийг аль болох үүсгэхгүй, эдийн засагтаа багахан боловч хувь нэмрээ оруулах нь тухайн компанийн нийгмийн хариуцлага бас үүрэг байх болов уу.

-Танай үйлдвэрлэдэг дайрганы чанарын талаар товч мэдээлэл өгөөч? 

Барилгын материал бетоны гол түүхий эд нь дайрга байдаг. Олон улсын стандартад  голын дайргаас уулын дайрга нь илүү чанартай, хатуулаг сайтай байдаг. Ингэж бүтсэн бетон цууралт өгдөггүй давуу талтай.

Манайх бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээтэй, лабраторийн шинжилгээгээ хийлгэж, эрүүл аюулгүй байдлыг хангах зэргээр манай улсад мөрдөгддөг стандартын дагуу ажилладаг. Чанартай бүтээгдэхүүн гаргаж, барилгын салбарт бэлтгэн нийлүүлэгчийнхээ үүргийг сайн гүйцэтгэж байгаадаа баяртай байдаг.

-Ковидын сул зогсолтын үед ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Бид ковидоос шалтгаалж 2020 оноос хойш сул зогсолт, ажлын цагийн алдагдал ихтэй байгаа. Хууль журмын дагуу цалинг 60 хувиар тооцож олгоно гэж заасан байгаа хэдий ч манайх бүх ажилчдынхаа цалинг 100 хувь бүтэн олгоод явж байгаа. Цалин, нийгмийн асуудал хамгийн түрүүнд байх ёстой. Ямар ч тохиолдолд ажилчдынхаа цалинг танахгүй гэсэн бодлого барьж байна. Улсад төлөх татвараа ч хуулийн дагуу бүрэн төлж байна.

Одоо манай үйлдвэр  бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Бид эрсдлээ тооцож, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс үйлдвэрийн бүх ажилчдаа вакциний хоёр тунд бүрэн хамруулж, гэрчилгээ авсан.   Ингэснээр харилцагч байгууллагуудад маань ч эрсдэл үүсэхгүй юм.

-Танд баярлалаа. Амжилт хүсье. 

Холбоотой мэдээ

Д.Сумъяабазар: Зөвлөлдөх уулзалт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлт

2021-09-13

Нийслэлийн нутгийн захиргаанаас үзүүлж буй төрийн үйлчилгээг e-mongolia порталд нэвтрүүллээ

2018 онд Цахим шилжилт төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн

2021-07-04

Х.Нямбаатар: Хууль батлагдсанаар хотын санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэнэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

2021-06-25