ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

2021-04-20 41 0

Огноо: 2021 оны 04-р сарын 19-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: SK 01/2021

 

“Скайтел” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Үүрэн холбооны сүлжээний тоног төхөөрөмж угсралт суурилуулалт гүйцэтгэх” туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна. Захиалагч нь сонгогдсон туслан гүйцэтгэгчтэй нэг жилийн хугацаатай үндсэн гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх шаардлага гарсан тухай бүрт техникийн даалгавраар санал авч хамтарч ажиллана.

 

Тендерийг тендерийн зарлагдсан  өдрөөс хойш календарийн 32 хоногийн дотор хүлээн авна.

 

Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

  • Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгодог тусгай Б ангиллын зөвшөөрөл: Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх:
  • Гадна/дотоод холбооны кабель  шугамын угсралт суурилуулалт, засвар
  • Цамхаг, түүн дээрх   холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар

 

Тендерийг 2021 оны 05-р сарын  24-ний өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.

 

Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоот мөн Худалдаа хөгжлийн банкны 499127337 тоот дансанд 30’000 төгрөгийг тушаасан баримтын хамт Bulgan.b@skytel.mn хаяг руу мэйл ээр илгээж тендерийн баримт бичиг

баримтыг PDF форматаар авна уу.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза

Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс

Утас: 9111-4346

 

Холбоотой мэдээ

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөн түүхт 96 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын бахархал, ирээдүй болсон бяцхан үрс, багачууддаа болон хүүхэдтэй ажилладаг, хүүхдийг

2021-05-08

Нэг ширхэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 7,500 литр ус ашигладаг

“Дэлхийн хүн төрөлхтөн 2020 онд хэрэглэх байгалийн нөөцөө эхний найман сард дуусгасан. Нэг ширхэг да

2021-05-08

Д.Амарбаясгалан: Цар тахлаар иргэд амиа алдаж байхад АН эрх мэдлийн төлөө өлсгөлөн зарлахаасаа ичих хэрэгтэй

Хоёр хуваагдсан АН-ынхан хоёр нэр  дэвшигч тодруулснаас үүдсэн  дотоодын хэрүүл тэмцэл нь өдгөө өлсг

2021-05-08