ХЭҮК-оос хөл хорионы үед үүсч буй хүний эрхийн асуудалд хяналт тавин ажиллаж байна

2021-02-15 30 0

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай 2021 оны 2 дугаар 10-ны өдрийн Засгийн газрын 27 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын үеэр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг шаардлагагүйгээр, хэр хэмжээ хэтрүүлж хязгаарласан эсэх, хүнлэг бус, ялгаварлан гадуурхсан арга хэлбэр ашигласан эсэх талаар хяналт тавьж байна.

2021 оны 2 сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автобусаар зорчигчдыг олон цагаар саатуулж тусгаарласан, халдвартай нь тогтоогдсон иргэн сэтгэл санаа нь хямарч, автобусаас гарч зугтахад тусгаарлалтыг хэрэгжүүлж байгаа алба хаагчид албадан саатуулахдаа гав хэрэглэсэн тохиолдол гарсан. Уг үйл явдалд ХЭҮК 2 дугаар сарын 10-ны оройн 17 цагаас эхлэн хяналт тавьж, хүний эрх дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, эрх бүхий албан тушаалтанд зөвлөсөн. Цаашид ийм зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй арга хэмжээ авахыг УОК-ын орлогч дарга, бригадын генерал Г.Ариунбуянд албан ёсоор сануулсан болно.

Бүх нийтийн бэлэн байдлын хөл хориог сахиулах, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор төрийн албан хаагчдыг дайчлан ажиллуулж буй үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарч байна. Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн 10 гаруй цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын нөхцөл байдал, коронавирусын халдварын шинжилгээ авч буй үйл явц, нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт ажиглалт хийлээ. Хяналтын үр дүнд дараах асуудалд анхаарал хандуулж, шуурхай шийдвэр гаргах талаар УОК, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ. Үүнд:

  1. Үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад УОК-ын даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаар тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хүнс, ус, түлш, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхлэх байгууллагаар үйлчүүлэх, зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг нэр мөр ойлгуулах, тодорхой, ойлгомжтой чиглэл өгөх;
  2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 18-60 хүртэлх насны эрэгтэй, 18-55 хүртэлх насны эмэгтэй иргэнээр бүрдүүлэх бөгөөд цэргийн жинхэнэ алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэй, өрх толгойлсон эх /эцэг/ хамаарахгүй” гэсэн заалтыг мөрдөх;
  3. Дайчлагдаж байгаа төрийн албан хаагчдыг 4-өөс илүүгүй цагаар ажиллуулахгүй байх, зорчих хэрэгсэл, бие засах байр, халуун хоол, цай уух нөхцөл боломжоор хангах, нас хүйс, амьдралын нөхцлийг харгалзан уян хатан зохицуулалт хийх;
  4. Шинжилгээ авах цэгийн ажиллах цагийн хуваарийг тодорхой болгож, иргэдийг ойлгомжтой мэдээллээр хангах;
  5. Бөөгнөрлийг саармагжуулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх;

ХЭҮК бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед хүний эрхийн зөрчил, кэйс бүрийг баримтжуулж, хянаж ажиллаж байгаа бөгөөд ХЭҮК-ын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг хуваарийн дагуу тогтмол ажиллаж байна.

  • 2021 оны 2 дугаар сарын 11-нд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд
  • 2021 оны 2 дугаар сарын 15-нд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан
  • 2021 оны 2 дугаар сарын 16-нд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа
  • 2021 оны 2 дугаар сарын 17-нд ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид
  • 2021 оны 2 дугаар сарын 18-нд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан
  • 2021 оны 2 дугаар сарын 19-нд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул
  • 2021 оны 2 дугаар сарын 22-нд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд

Хүний эрхийн гомдол, мэдээллийг 7000-0222 дугаарын шууд утас, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс фэйсбүүк хуудас, www.twitter.com/nhrcm2020www.nhrcm.gov.mn цахим хуудас болон 21 аймгийн /Хүний эрхийн Үндэсний Комисс Архангай аймагт/ фэйсбүүк хуудас, орон нутгийн ажилтны утсаар хүлээн авч байна.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАЙРЛАХ ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙГААГ

2021-03-06

“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлгээ зарлалаа

"Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа най

2021-03-06

“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан

2021-03-03