Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч болсон

2021-02-10 50 0

Эдийн засагч Л.Наранбаатар залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.. Тэрбээр, “Миний ярих гэж байгаа гэмт хэргийн хохирогч нь Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч. Та, би, бид, бидний ах дүүс бүгд хохирогч. Энэ бол Тавантолгой төмөр замын ажлыг 10 жилийн өмнөөс гацаасан ажлын хор хохирлын үр дагавар.

Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд “Энержи ресурс* барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Энэ гацаанаас болж бид лав 10 тэрбум ам.долларын экспортын боломжоо алдлаа. 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болчихсон.

2013 онд төмөр зам ашиглалтанд орох байсан. 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байлаа. Ам.долларын ханшийг өнөөдөр 1500 төгрөгт барих боломжтой байлаа. Цэвэр ашиг 7 тэрбум 402 сая ам.доллар олох байсан. Засгийн газар үүнийхээ 85 хувийг буюу 6 тэрбум 306 сая ам.долларыг хүртэх байлаа.

Өнөөдөр 890 мянга гаруй өрх Монгол Улсад амьдардаг. 10 тэрбум ам.долларыг нийт өрхийн тоонд хуваахаар нэг өрхөд 11,130 ам.доллар ноогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар авсан 10 тэрбум ам.доллараа өрх бүртээ хувааж өгсөн бол нэг өрхөд 32 сая төгрөг өгөх байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүртээ 1 сая төгрөг өг гэж шахаад байгаа. Үнэндээ төмөр замаа бариулаагүй, эдийн засгаа боомилчихоод чадамжгүй болсон эдийн засгаасаа 1 сая төгрөг нэхэж байна. Хэрвээ тухайн үед өөрөө төмөр замын ажлыг гацаагаагүй бол 32 дахин их мөнгийг нэг өрхөд өгөх бололцоотой байсан. Энэ бололцоог алдсан* гэв.

Мөн өнөөдөр Монголд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаанд хамрагдаж, азтай, азгүйгээр нь ангилдаг. Гэтэл 10 тэрбум ам.доллараар 14000 цэцэрлэг барих бололцоотой байсан.

Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв.

Төмөр замаа ашиглалтад оруулсан бол монголчууд 100 хувь Оюутолгойгоо ажиллуулах байв. 60-70 сая тонн зарсаны эцэст арай хийж 1072 ширхэг хувьцааны 96,480 төгрөгний ногдол ашиг хүртлээ.  Төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд бурхан болчихсон. Гэвч биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хожсон бэ гэвэл хоёр хөрш Хятад болон ОХУ, “Голомт”-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар юм* гэсэн юм.

Холбоотой мэдээ

Ирэх долоо хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

Ирэх долоо хоногоос бүх нийтийн дундах вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг

2021-03-06

“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан

2021-03-03

МАН-ын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо

Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан “Монгол Ардын Намын түүх”, “Монгол Ардын Намын түүхэн ца

2021-03-03