ДЭД САЙД Б.МӨНХЖИНГИЙН ДЭЭРЭНГҮЙ АВИР, ДУРААРАА ДУРГИЛТ

2021-01-06 58 0

Монгол улсын шинэ түүхийн хамгийн ахмадад тооцогдох мэргэжлийн албаны нэг нь диломат алба. Анхны 5 яамыг байгуулсан цагаас эдүүгээ 110 жилийнхээ ойг энэ жил тэмдэглэх дипломат албанд алдсан оносон зүйл олон яригддаг.
Гэтэл өнөөдөр дипломат албыг мөнгө олох хэрэгсэл болгогчдын тоо хэрээс хэтэрч, улс төр бизнесийнхэн хамаатан садан, найз нөхөд тэр байтугай нууц амрагаа хүртэл дархан эрх ямба эдлүүлэн гадаад улсад томилуулдаг явдал хамжааргаа алдсаны илрэл нь үе үе бидний чихийг халууцуулах болсон хар тамхины наймаа тэргүүтэй хууль бус үйдлүүд юм.
Цагийн эрхээр ирж буцдаг, хурган дарга нарын нэгэн адилаар энэ албанд намын томилгоогоор томилогдсон Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нь “Би Ерөнхий сайдын хүн байна” хэмээн даналзаж, тааралдсан болгоныг зандчиж, Улаанбаатарт суугаа гадны дипломатуудыг ч загнаж, мэргэжлийн димпломатуудын нүдийг орой дээр нь гаргах болжээ.
Өөрийгөө Монголын гадаад бодлогыг тодорхойлж байна, би дараагийн Гадаад харилцааны сайд хэмээн найзууддаа сайрхан ярих болсон тэрээр гадаад харилцааны туршлага байтугай гадаад хэлний мэдлэг ч маруухан багын найз Ж.Энхсайханыгаа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын албан тушаалд хууль бусаар шууд томилсон байна.

Хил хамгаалах ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан гэх ядруухан намтартай, чадруухан боловсролтой Ж.Энхсайхан гэх энэ залуу гадаад яамны хамгийн өндөр дипломат албан тушаалд томилогдсоноосоо хойш хийх ажилгүй Дэд сайд найзынхаа нэр дээр ирсэн урилгуудыг барин хүлээн авалт хэссэн шиг, зүгээрийг хийж суугаа аж. Түүнийг чухам ямар ажил хийдгийг тус яаманд ажилладаг хэн ч мэддэггүй байна.
Уг нь Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэх энэхүү албан тушаал нь дипломат албаны дээд албан тушаал, цэргийн цолоор бол генерал цолтой дүйцэх албан тушаал бөгөөд уг албан тушаалд тус албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, гадаад улсад олон Элчин сайдаар томилогдсон мэргэжлийн дипломатуудыг тодорхой асуудал хариуцуулан тодорхой хугацаанд л томилдог албан тушаал юм байна.
Энэ мэтээр дураараа авирлаж байгаа түүнийг дипломат албанд орохдоо Гадаад харилцааны сайд С.Оюуны туслахаар шалгалтгүй орж, гадаад улсад авсан томилолтынхоо үед Элчин сайдтайгаа муудалцаж, ажил хийдэггүй байсан, томилолтын хугацаагаа дуусгалгүй зугтан ирж, туслахаар нь ажиллаж байсан Д.Цогтбаатарынхаа татаасаар эргэн Гадаад яаманд ажиллах болсон зэргийг учир мэдэх хүмүүс нь толгой сэгсрэн ярьж байгаа гэнэ.
Хариуцлагатай албанд томилогдсон Б.Мөнхжин дипломат албыг найз нөхөд, төрлийн алба болгохын оронд Засгийн газрын гадаад харилцаанд онцгой анхаарч, Ковид-19 вирусын эсрэг вакцины асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг мэргэжлийн хүнээр томилсонсон бол ядаж л Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ард иргэддээ хэлэх үгтэй байх байлаа даа.

Холбоотой мэдээ

Нэгэн зургийн түүх: Үрс юу хүснэ вэ?

Бяцхан жаал өрөвдөлтэй нь аргагүй коридорт хэвтээд уйлж байна. Хүү өвөө, эмээ дээр нь очуулаагүй аав

2021-02-15

ХҮН ЧАНАРЫН ХОМСДОЛ ХИЙГЭЭД БУРХАНЫ ШАШИН

Өчигдөр дөнгөж төрсөн нярайг нялх биетэй ээжтэй нь дөрвөн есийн хүйтэнд дөнгөлөх нь холгүй авч явааг

2021-01-20

“ГАН ҮЗЭГ 2020” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Ши

2021-01-07