ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Г. Улсболд сонгогдлоо

2020-12-01 42 0

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т заасны дагуу цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөн ажиллах нэр дэвшигчийн бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 8 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд нээлттэй зарласан.

УЗ-ийн хурлаар хүсэлт ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцаж, хэлэлцсэний үндсэн дээр Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболдыг Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжлав.

Г.Улсболд нь сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт 10 орчим жил ажилласан туршлагатай.

ХМЗ нь тус бүр 15 гишүүн бүхий Удирдах зөвлөл, Радио, телевизийн ёс зүйн хороо, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороодтойгоор үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 45 гишүүн нь радио телевизийн, сонин, сэтгүүл, сайтын, орон нутгийн, санаачлагчдын буюу олон нийтийн гэсэн таван бүлгийн төлөөллөөс бүрддэг билээ.

Холбоотой мэдээ

ХҮН ЧАНАРЫН ХОМСДОЛ ХИЙГЭЭД БУРХАНЫ ШАШИН

Өчигдөр дөнгөж төрсөн нярайг нялх биетэй ээжтэй нь дөрвөн есийн хүйтэнд дөнгөлөх нь холгүй авч явааг

2021-01-20

МҮОНТ-ИЙН ХАМТ ОЛНЫ “ШУДАРГА ЁС”-НЫ ТЭМЦЭЛ ҮНЭГҮЙДЭХИЙН УЧИР

Энэ сарын 10-ны оройн 20 цагт Улсын Их Хурлын чуулганаар Монголын үндэсний олон нийтийн радио телеви

2020-12-13

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Г. Улсболд сонгогдлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т заасны дагуу цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөн ажил

2020-12-01