Д.Нямхүү: Франц иргэний талаар худлаа мэдээлэл гаргаж дайсагнаж байгаа хүмүүс уучлал гуйгаарай

2020-09-16 448 0

ХӨСҮТ, ГХЯ хамтарч коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байгаа билээ. Өнөөдрийн мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “2020 оны есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн Франкфуртын онгоцоор ирсэн 261, есдүгээр сарын 15-нд мөн Франкфуртаас ирсэн 240, Кёльн-Улаанбаатарын чиглэлийн Зэсвэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүний шинжилгээг авахад вирус илрээгүй. Мөн наймдугаар сарын 28-ны өдөр Сөүлээс ирсэн 100, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, гадны 18 төлөөлөгч, тусгаарлах байранд тусгаарлагдсан 118 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй байна.

Сүүлийн хоёр хоногт эдгэрсэн 3 хүн байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 311, эдгэрсэн нь 301 буюу 96.8 хувийн эдгэрэлттэй байгаа. Өнөөдөр ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. Түүний зургаагийнх нь биеийн байдал хөнгөн, дөрвийнх нь бие хүндэвтэр байгаа. Нэмэлт мэдээлэл өгье. Манай улсад эмчлүүлээд буцсан Франц иргэнийг нутагтаа очоод шинжилгээ өгөхөд коронавирус туссан ямар ч үл мөр гараагүй гэсэн мэдээллийг цахимаар цацаж байна. Бид түүнтэй цахимаар болон утсаар ярилцаж байгаа.

Бидэнд талархаж буйгаа ч илэрхийлдэг. Өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотойгоор утсаар түүнтэй ярьсан. Очоод шинжилгээ өгсөн юм билээ. Коронавирусээр өвдөөд эдгэрсэн гэдгийг тогтоосон, сайн эмчлүүлсэн байна гэж хэлсэн гэсэн. Шинжилгээнийхээ хуудсын зургийг аваад бидэн рүү цахим шуудангаар явуулсан.

Ийм буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж байгаа хэрэг шүү. Буруу мэдээлэл гаргасан хүмүүс өөрсдөө гарч ирж уучлал гуйгаарай” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04

С.Баярмаа: Нутгаа өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж ажилладаг болохоос газрыг нь зарах бодол надад байхгүй

Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа. Түүнийг

2023-12-25