Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ

2020-06-26 3 0

онгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21269 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.   Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ.

Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар авсан юм. Харин нийслэлийн хэмжээнд 68.66 хувь буюу хамгийн өндөр саналыг хотын Захирагч С.Амарсайхан авсан болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Хотын даргын хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд авчирч чадсанд иргэд сэтгэл хангалуун байгаа нь нийслэлд хамгийн өндөр санал авснаас нь харагдаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцны батламж гардууллаа

Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тарха

2020-06-29

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна

“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй у

2020-06-28

Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын а

2020-06-28