Ц.Элбэгдоржийн бүлэглэлээр дахин засаглуулахгүйн тулд У.Хүрэлсүхийн цагийг сунгая

2020-06-22 9 0

Хурандаа У.Хүрэлсүхийн улс төрийн хронологи үргэлжилж байна. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр “Эхлүүлсэн ажлаа дуусгах боломж, цаг хугацааг бидэнд өгөөч. Задарсныг засаглаж, ядарсныг тэтгэнэ” гэх хурц мэдэгдлийг хийж, нийгэмд том дохио өгөв. Эрх баригч хүчний тэргүүний энэ үгэнд олигархууд сандарч, ард түмэнд харин хүлээлт үүслээ.“Одоо л биш бол хэзээ ч үгүй”… У.Хүрэлсүхийн мэдэгдлийн цаад утга нь “Өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд 30 мянгуулаа цугларч, Монголын баялгийг хуваан цөлмөж буй эрх мэдэлтнүүд, олигарх засаглалын эсрэг эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлье” гэж байгаа бол олон нийтэд өгсөн мессэж нь “МАН олигархуудтай хэзээ ч гар барихгүй. Харин ард түмэндээ баялгийг тэгш хуваарилж, сайхан амьдрах боломж олгоно”юм.

Ардчиллаар наймаалцаж, төрөөс төрсөн тэрбумтнуудад У.Хүрэлсүхийн багийнхан аль хэдийнээ “Баяртай” гээд хэлчихсэн. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Да.Ганболдзэрэг том толгой “ноёд”-ыг төрийн хуульд “тушаачихлаа”. Монголын хувь заяаг покерийн ширээн дээр арилждаг байсан задарсан засаглагчдад алганы амтыг ингэж үзүүлэв. Гэвч үйл явдлын гол зангилаа УИХ-ын 2020 оны сонгуультай давхацлаа. Эрх мэдлээ алдаж, хууль дуудахаар гутлаа тосолж, зангиагаа засаад очих ёстой олигархууд энэ завшааныг ашиглан дахин өндөлзөж эхлээд байна. У.Хүрэлсүх тэргүүтний эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийг эцэс болгохын тулд тэд АН-ыг худалдан авч, өөрсдийн төлөөний хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлж, алдсан орон зайгаа буцааж авахын тулд улайрч байна. Ийм л эгзэгтэй цаг үед У.Хүрэлсүх МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Бидэнд дахиад боломж, цаг өгөөч” гэж ард түмнээсээ хүссэн юм.Ерөнхий сайд болохдоо “Шударга ёсны төлөө амь насаа ч алдахаас айхгүй байна”гэх мэдэгдлийнх нь ард түүнийг ямар эрсдэл хүлээж байсан нь улс төрд өрнөсөн, өдгөө өрнөж буй халуун үйл явдлуудаас харагдана.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд МАН 65 суудалтай болсон.Гэвч АН-ынхан тэдэнд эрх баригч хүчний сэнтийг хүлээлгэж өгөхдөө юу үлдээсэн байсан гээч. Гадаад, дотоодоос авсан 400 гаруй өрийн бичгийг АН-ынхан МАН-д “өвлүүлсэн” байдаг юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “АН-ын үед тавьсан өрийг ирээдүйн үеийнхэн маань төлчихнө өө” гэж инээд алдан хэлж байсныг ард түмэн мартаагүй. Тэр эх орондоо ийм хайргүй Ерөнхий сайд байв. Засаг тэргүүлж байхдаа охин, хүргэн, ахлах зөвлөх тэргүүтэндээ авилгын “хаалга”-ыг нээж өгчхөөд хуулийнхан түүн дээр нь гэрэл асаамагц “Шударга бусын хонгил” гэж орилдог Н.Алтанхуяг, “Тавантолгойг би л ард түмэнд үлдээсэн” гэж өдгөө сонгогчдыг мунхруулж яваа З.Энхболд нар төрийг ч, АН-ыг ч засаглаж байх үед Монголын эдийн засаг дандаа хасах цэг рүү хазайж, улсын өрийн хэмжээ 21 тэрбум ам.доллар, иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон байлаа. “Чингис”, “Самурай”, “Мазаалай”, “Хуралдай”, “Дим сам”, “Гэрэгэ” бондын өр гэх мэтчилэн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын засгийн үед тавьсан 8.5 их наяд төгрөгийн өрийг МАН эрх барих үедээ төлжээ. Хамгийн харамсалтай нь энэ бол АН-ын үед ард түмний алдсан боломж, цаг хугацаа. Хэрэв дээрх өрийг АН-ынхан хамтдаа хөлжихийн тулд тавиагүй бол гурван сая иргэн тус бүрд 2.8 сая төгрөг олгоход хүрэлцэх байсан мөнгө гэдгийг эдийн засагчид халаглан ярьдаг. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх “Манай намд эрх барих боломж дахин олгооч. Алдсан боломжийг тань эргүүлэн олж өгье” гэж мэдэгдсэн хэрэг.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөө, маргаашгүй эхэлнэ. МАН эрх барих үед сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадаагүй, УИХ дахь бүлгээ тараасан АН-д ард түмэн хасах оноо өгсөн хэвээр байна. Намаа дотор нь хэд хувааж, эцэстээ Ц.Элбэгдоржийнхон болон ХХБ тэргүүтэй олигархуудад арилжсан С.Эрдэнийн багийнхан энэ удаад дахин ялагдах нь тодорхой боллоо. Тиймээс Э.Бат-Үүл олон нийтийг үймээн самуунд уриалан жиргэж, өнгөрсөн бямба гарагт “Хорьсон хүмүүсийг суллахгүй бол хууль бус сонгууль гэж үзнэ” гэж агсамнав. Баабарын бичсэнчлэн Э.Бат-Үүл ердийн шударга нэгэн бус, ер бусын анархизмд хүмүүсийг ийнхүү уриаллаа. “АН-ынхан ялагдсандаа шаралхаж, ардын хүүхдүүдийг ашиглан дахиад “Долдугаар сарын 1”-ний хэргийг өдүүлэх гэж байгаа юм биш биз” гэсэн айдсыг ч нийгэмд давхар төрүүлэв. АН-ынхан болон Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар 2008 онд ялагдаад тухайн үеийн МАХН-ын цагаан байрны өмнө залуусыг турхирсан. Тэр үеэр таван залуу амиа алдсан хар түүхийг өдгөө хэн ч мартаагүй. Үймээнд уриалж, хүмүүсийг турхирчхаад өөрсдөө хаяад явцгаасныг нь бас санаж байгаа.Ийм л учраас С.Эрдэнийн тэргүүлж буй АН-аас иргэд айж байна. Учир нь С.Эрдэнийн цаана эрх мэдлээ алдсан нөгөө бүлэглэл бий.Гучин жилийн түүхтэй ардчиллаар овоглосон намаа гишүүдтэйгээ зарж чадсан С.Эрдэнэ тэргүүтэнд улс орон, ард түмний хувь заяа ч юуны хамаа.АН-ын дарга ийнхүү улс төрийн панзыг улайх ч үгүй хийсэн бол ахлах зөвлөх З.Энхболд нь Баянзүрх дүүргийн сонгогчдын саналыг бензинээр худалдан авах гэж байгаад хуулийнханд баригдан булайгаа дэлгэж байна. “Тавь хүрчихлээ. Одоо л чуулгандаа сууж, ажил хийнэ дээ” хэмээн дундговийнхныг доромжилсон Б.Наранхүү сонгогчдод 300 мотоцикл тараах гэж байгаад мөн л хуулийнханд илчлэгдсэн аж. АН-ынхны энэ улайрлын цаана Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэлийнхний Монголыг дахин засаглах гэсэн ашиг сонирхол байна гэхээр бүр ч аймшигтай биз.

С.Галт-Уул

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Холбоотой мэдээ

Эмгэнэл илэрхийллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэт

2020-07-03

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэ

2020-07-03

Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахил

2020-07-03