Дүүргийн эмч, сувилагч нар улсын гуравдугаар төв эмнэдэг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр суралцаж байна

2020-06-19 15 0

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сургахаар болсон билээ.

Энэ дагуу УГТЭ-ийн Харвалт, Зүрхний шигдээс, Сэргээн засах эмчилгээ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 110 хүнийг хуваарилан сургаж байна.

Одоогийн байдлаар, дүүргийн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэдрэл, Зүрх судас, Сэргээн засах эмчилгээний эмч болон Дотор, Мэдрэл, Эрчимт эмчилгээний сувилагч, хөдөлгөөн засалч зэрэг нийт 45 хүн УГТЭ-т ажлын байрны 14 хоногийн дагалдан сургалтанд хамрагдаж байгаа юм.

Тус сургалтаар УГТЭ-ийн Харвалт, шигдээсийн төвд үзүүлж буй орчин үеийн эмчилгээний шинэ технологийн гардан үйлдлийг дүүргийн эмч, мэргэжилтнүүд бүрэн эзэмшиж, мэдлэг ур чадвараа ахиулах боломжтой болсон.

Түүнчлэн НЭМГ-аас эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагжуулахын зэрэгцээ дүүргийн эмнэлгүүдэд тархины харвалт, шигдээсийн нэгжийг байгуулж эхлээд байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

ВЕБ САЙТ болон ЦАХИМ ОРЧНЫ ҮЙЛЧИЛГЭЭ эрхлэгчдэд МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг

2020-06-21

Өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна

МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тус

2020-06-20

Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 24 цаг хүртэл сунгаж, зарим газруудыг нээнэ

Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн  байдлын зэрэгт шилжсэ

2020-06-19