“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Олон улсын хурал Монголд болно

2019-09-20 692 0

Санхүүгийн зохицуулах хорооноос ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” (MEFIN) хөтөлбөртэй хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалтыг “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалсэдвийн дор 2019 оны есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уулзалтаар тус сүлжээний байнгын гишүүн орнууд болох Филиппин, Индонез, Пакистан, Шри Ланка, Вьетнам улсаас болон ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Швейцар, Герман улсаас төлөөлөгчид ирж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал (Climate risk insurance)-ын эрх зүйн орчин ба зохицуулалт, бизнес загвар, технологид суурилсан даатгал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд туршлага солилцох боломжийг олгох юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй учирсан эрсдэлээс хамгаалах, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх, улмаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Дашрамд дурдахад, хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance) нь Азийн орнуудын даатгалын зохицуулагч байгууллагууд хоорондоо мэдлэг, сайн туршлагыг солилцох зорилгоор бий болгосон хамтын ажиллагааны бүтэц бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тус сүлжээний даргаар 2018 оноос ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Саарал жагсаалт ба шударга олборлолт

Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэх мэдээлэл сүүлийн үед монголчуудын анхаарлын төвд байж, сэтгэл

2019-11-12

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хята

2019-09-26

ДААН ЧИГ ЯАВ ДАА Б.АМАРХҮҮ МИНЬ

Өнгөрсөн шөнө дуучин Б.Амархүү гэрийнхээ гадаа машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж гэнэ. ЦЕ

2019-09-20