Жаран бичил уурхайчин мэргэжил эзэмшинэ

2019-09-06 262 0

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны нэг томоохон зорилго нь  бичил уурхайчдаа өөр ажлын байранд шилжүүлж,  уул уурхайн бус орлого олдог болгоход чиглэдэг юм. Энэ зорилгынхоо хүрээнд бичил уурхай эрхлэгчдээ мэргэжил олгох сургалтад хамруулж ирсэн билээ.

Өнгөрсөн онд Заамар сумын Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд 15 хүнийг ойжуулагч, нөхөн сэргээлтийн мэргэжилтнээр сургаж төгсгөсөн бол энэ жил мөн тодорхой  тооны бичил уурхайчныг тус МСҮТөвд сургана.

Түүнчлэн энэ жил мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн “Чухал амжилт төв”-тэй хамтран 60 бичил уурхайчныг хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үсчин, гоо сайханч,  цэцэрлэгийн туслах багш зэрэг мэргэжлүүдээр сургахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалтын эхлэл болж Хүнд машин механизмийн болон ХАБЭА-н ангиуд өнөөдөр эхэллээ. Дээрх хоёр мэргэжлээр нийт 36 хүн суралцаж мэргэжлийн үнэмлэх авах бөгөөд бичил уурхайгаас өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно.

Энэхүү сургалтыг олон улсын Трафигура сангаас Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд санхүүжүүлж байгаа юм. Сургалтын нээлтийн үеэр тус сангийн ажилтан Дамиен Ризэт, Дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Орон нутаг хариуцсан зөвлөх Н.Нарантөгс нар хүрэлцэн ирж сургалтын явцтай танилцан, бичил уурхайчдад амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ ШИЙДЛҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан нар НЗДТГ-аас хэрэг

2020-01-22

Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс, Баянтэс,Тосонцэнгэл суманд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ах

2020-01-21

Монгол эр хүн таны бахархал, Сүр хүчийг бадраана “La Salute”

Эрэгтэйчүүдийн_амьдралын чанар_насжилтыг бууруулдаг гол шалтгаан нь БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ

2020-01-20