ХҮҮХДҮҮД ОСОЛДСОН ГАЗРЫГ Э.БАТ-ҮҮЛ 2014 ОНД ОЛГОЖЭЭ

2020-05-28 14 0

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр (2020.05.27) гарчээ.

Тодруулбал, Дэнжийн 1000 орчмоос 8-12 насны 10 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд байрлах усан толионд сэлж тоглож байгаад дөрвөн хүүхэд нь эндсэн байна. Хүүхдүүд 14:00 цагийн орчимд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж тогложээ. Улмаар 17 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад хүүхдүүд живсэн талаарх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Ослын газарт Онцгой байдлын аврагчид ажиллаж, цогцсыг гаргаад байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тавдугаар сарын 10-нд Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх авто замын ажилтай танилцах үеэрээ сэндвич барих зөвшөөрөл авсан нэр бүхий компани нь барилга зөвшөөрөлгүй барьсныг зогсоох шийдвэр гаргаж, зөрчлөө арилгах даалгаврыг мөн өгөөд байсан аж. Барилгын ажил нь аюулгүй байдлыг хангахгүй байна гэдгийг ч анхааруулсан байна.

2014 онд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар “Хан талст” ХХК-д 3.36 га газар олгожээ

Туc газрыг 2014 онд Э.Бат-Үүлийн 01/2129 дугаартай захирамжаар Наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг ашиглуулсан байдаг.

Хан талст компани нь төслөө 2014 оноос төслөө хэрэгжүүлж байсан бөгөөд сүүлд Эргийн тохижилт нэрээр тохижилт хийж байсан байна.Тохижилтын ажилд мэргэжлийн байгууллагаас удаа дараа шалгалт хийж байжээ. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг анхааруулж байсан аж. Гэвч Хан талст компани төслөө хэрэгжүүлэх явцдаа аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, хүүхдүүд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Э.Бат-Үүл хотын даргаар ажиллаж байхдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын талийгаач охины дурсгалд зориулан байгуулсан “Сарангэрэл сан”-нд мөн л их хэмжээний газар ашиглуулахаар захирамж гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл хэдэн гацуур тарьснаас өөр тохижилтын ажил хийгээгүй байна.

“Ханталст” ХХК хэнийх вэ?

“Ханталст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг. Ш.Бат-Энх нь мөн “Хурдны зам” компанийн үүсгэн байгуулагч, захирал нь. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа. И.Нарантуяа АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Тэрээр Ханталст, Хурдны зам зэрэг компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

    

Холбоотой мэдээ

Эмгэнэл илэрхийллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэт

2020-07-03

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэ

2020-07-03

Цагдаа, эрүүл мэндийнхэнд туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын Захирагч С.Амарсайханы санаачи

2020-06-30