Хүүхдийн баярын өдрийг автомашингүй өдөр болголоо

2019-05-31 51 0

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг автомашингүй өдөр болгох шийдвэр гаргажээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна.

Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт болов

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв,

2019-09-20

Жаран бичил уурхайчин мэргэжил эзэмшинэ

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны нэг томоохон зорилго нь  бичил уурхайчдаа өөр ажл

2019-09-06