“УНАДАГ ДУГУЙТАЙ УЛААНБААТАР” ДУГУЙН ПАРАД БОЛЛОО

2019-05-21 140 0

Жил бүрийн 5-р сард бүх нийтийн  биеийн тамир спортыг дэмжих “Авто машингүй өдөр” –ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ 5-р сарын 18-ны Бямба гарагт “Авто машингүй өдөр”-өөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Унадаг дугуй  бол байгаль орчинд ээлтэй зөв зохистой хэрэглээ юм. Тиймээс хүүхэд залуучуудыг байгаль орчинд ээлтэй спортоор хичээллэхийг уриалах, олон нийтэд дугуйн хэрэглээг сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх зорилгоор тус парадыг зохион байгуулдаг билээ. Уг парадад энэ жил  нийт 2000 гаруй дугуйчид нэгдэж оролцсон бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийнзасаг даргын тамгын газар , Залуу дугуйчин клуб, Хамтран зохион байгуулагчаар Mongolian Cycling FederationDownhill Mongolia клуб, Монголын мэргэжлийн экстрем холбооОргил уулын дугуйн клубUB Social Bike Club, дэмжигч байгууллагуудаар Cannondale MongoliaHappy LLCShoo.mnAtilla Bike ShopAlton Mongolia-н залуучууд идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг олон нийтэд уриаллаа. Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар хэрэгжиж эхэлсэн  “ Спирт үү, Спорт уу аян”-ы хүрээнд зохион байгуулагдаж  байсан тус унадаг дугуйн парад нь одоо уламжлалт үйл ажиллагаа болон  хүүхэд залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэх, эрүүл зөв дадлыг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөөрбайна.  Тодруулбал 2012 онд 300,  2013 онд 500, 2014 онд 1000, 2016 онд 1300, 2018 онд 2000 гаруй дугуйчин оролцож байжээ. Манай улсад сүүлийн жилүүдэд унадаг дугуйн хэрэглээ  өссөөр байгаа.Унадаг дугуйн хэрэглээ нэмэгдсэнээр нийслэл хотын гол асуудал болсон замын түгжрэл, агаарын бохирдол буурахад түлхэц болох юм. Мөн унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр унадаг дугуйн замууд зайлшгүй хэрэгтэй болж байгаа. Эдгээр асуудлаар МЗХ “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд идэвхи санаачлагатай ажиллаж зохих үр дүнд хүрсэн олон ажлуудыг санаачлан хийсээр ирсэн юм.

Холбоотой мэдээ

“Ub Пропертиз”: Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу?

Эрхэм таньд зориулан хотхон дотроо хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болон Кембриджийн сургалт

2020-06-05

“Оскар 2020”-ийн улаан хивсний ёслол (фото)

Америкийн кино академийн оны шилдэг уран бүтээлийг тодруулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслол АНУ-

2020-02-10

“Baftas 2020” кино наадмын улаан хивсний ёслол

Британийн телевиз, кино урлагийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг 73 дахь удаагийн “Baftas” наадам

2020-02-05