“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ

2019-05-17 61 0

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар /2019.04.22/ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 24 мянган хүүхдийг эрүүл шүдтэй болгожээ.

Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 161 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа.

 

Холбоотой мэдээ

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид о

2020-01-22

Монгол эр хүн таны бахархал, Сүр хүчийг бадраана “La Salute”

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд ХЯЛГАСАН СУДАС шинээр ургуулж, бэлгийн үйл ажиллагааг дэмжих, 

2020-01-14