Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдана

2020-03-26 1 0

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээ татан авах талаар мэдээлэл өгч байна.

ОБЕГ-ын дарга, Хурандаа Т.Бадрал, Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах учир хувийн ажлаа зохицуулаарай гэж сануулмаар байна. Иргэд онгоцны тийзийн үнэ, тусгаарлагдах байрны төлбөрийг төлөхөөс гадна тухайн улсдаа шинжилгээ өгсний дараа онгоцонд суух эрх нээгдэнэ.

Энгийн нислэг биш учир онгоцонд хоолоор үйлчлэхгүй. Онгоцонд амны хаалт зүүх, ариун цэврийн өрөө орох зэргээр шилжилт хөдөлгөөний хийхгүйн тулд суухаас өмнө хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, 4805 монгол иргэн ЭСЯ-аараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Үүний 2400  нь Солонгост байгаа иргэд. Өнөөдрийн байдлаар БНСУ-аас 800 гаруй иргэн эх орондоо буцахаар бүртгүүлсэн гэлээ.

Холбоотой мэдээ

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг

2020-04-08

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын хэрэгжилттэй танилцана уу

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хө

2020-04-08

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шинэ нисэх буудалд ажиллалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Чингис хаан олон улсын ш

2020-04-08