“Торонто Рэпторс” плэй-оффын II шатыг ялалтаар эхлүүлэв

2019-04-28 89 0

НБА-ийн плэй-оффын хоёрдугаар шатны тоглолт “Торонто Рэпторс” болон “Филадельфиа 76” багуудын тоглолтоор эхэллээ. Плэй-оффын хоёрдугаар шатны эхний тоглолт Канадын Торонто хотын “Scotiabank Arena” ордонд болж, талбайн эзэн “Торонто Рэпторс” баг 108-95 харьцаатай ялалт байгуулжээ.

Талбайн эздээс тус тоглолтод К.Леонард 45 оноо, 11 самбар авсан бөгөөд түүний плэй-оффын карьерын хамгийн өндөр оноо болсон юм. Түүнд П.Сиакам 29 оноогоор тус хүргэсэн бол 10 оноонд хүрсэн оноо авч чадаагүй байна. Ерөнхийдөө К.Леонард багийн хамтрагч П.Сиакамын хамтаар Филадельфиа76 багийг буулгаж авчээ.

Зочин баг “Филадельфиа 76” багаас гарааны тоглогчид нь бүгд 10-аас дээш оноо авсан бол сэлгээнээс Ж.Эннис 11 оноо авсан ч баг нь хожил байгуулж чадсангүй. Жей.Жей.Редик 17 оноогоор багаа тэргүүлсэн бол Ж.Эмийд 16, Т.Харрис, Б.Симмонс нар тус бүртээ 14 оноо авсан бол Ж.Батлер 10 оноо авчээ. Хоёр багийн дараагийн тоглолт “Торонто Рэпторс” багийн талбайд хоёр хоногийн дараа болно.

Холбоотой мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллана

-Технологийн дэвшлийг бөхийн хөгжилд үе шаттай нэвтрүүлнэ- Монголын Үндэсний Бөхийн холбооны (МҮБ

2020-05-11

Шатрын онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээний дүн гарлаа

Монголын шатрын холбооны онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээн өнгөрсөн сарын 13-29-нд амжилттай ява

2020-05-04

Монголын шилдэг шатарчид маргааш онлайнаар тоглоно

Шатрын спортын их мастерууд нэгдэж "Хандивын онлайн зэрэг тоглолт" зохион байгуулж байна. Тэд дэлхий

2020-04-24