Плэй-оффын 2-р шат эхэллээ

2019-04-28 22 0

 

NHL-н плэй-оффын 2-р шатны тоглолтууд эхэллээ. Өнөө өглөө Бостон Брюинс баг өөрсдийн “TD Garden” ордондоо Колумбус Блю Жакетс багтай плэй-оффын 2-р шатны цувралын эхний тоглолтоо хийж нэмэлт цагт 3-2 харьцаатай хожсон байна. Талбайн эзэд Н.Ачаригийн гоолоор тооны харьцааг нээсэн ч 3-р үед зочин багаас Б.Дубински, П.Будиос нар тус бүр нэг гоол хийж тэргүүллийг авсан. Гэвч талбайн эзэн Бостон Брюинс баг тоглолтын сүүлийн 5 минутанд Ч.Койлын гоолоор тооны харьцааг тэнцүүлж дөнгөв. Ингээд үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж цаг сунгахад өнөөх Ч.Койл М.Йоханссон цохисон шайбыг гоол болгосноор талбайн эзэд цувралын эхний тоглолтонд ялалт байгуулжээ.

Дорнодод Бостон Брюинс болон Колумбус Блю Жакетс багийн тоглолтоор плэй-оффын 2-р шат эхэлсэн бол мөн энэ өдөр Өрнөдөд Даллас Старс болон Сент-Лиус Блюс багуудын тоглолт явагдав. Сент-Лиус хотын “Enterprise Center” ордонд явагдсан тус тоглолтонд талбайн эзэн Сент-Лиус Блюс баг өрсөлдөгчөө 3-2 харьцаатай хожив. Талбайн эзэд үе тус бүрт нэг гоол оруулсны 2-г нь Орос залуу В.Тарасенко оруулсан. Харин зочин багаас Ж.Спецца болон Ж.Бенн нар гоол оруулсан ч баг нь цувралын эхний тоглолтонд хожигдол амсав.

Холбоотой мэдээ

Stade Rennais 1971 оноос хойш анх удаа Францын цомын тэмцээнд түрүүллээ.

Stade Rennais 1971 оноос хойш анх удаа Францын цомын тэмцээнд түрүүллээ. Тэд финалд өмнөх 4 жилийн

2019-04-28

Дэнвэр Наггетс баг плэйоффт 2009 оноос хойш анх удаа цувралд ялалт байгууллаа.

Дэнвэр Наггетс 90:86 Сан Антонио Спөрс Никола Йокич 21 оноо, 15 самбар, 10 оновчтой дамжуулалт Ж

2019-04-28

Барселона испаний лигтээ түрүүлэв

  Испаний хөлбөмбөгийн Ла лигийн 2018-2019 оны улирлын аваргаар "Барселона клуб" тодорлоо. "

2019-04-28