Анна Каренина амилахад 40 хоног үлдлээ

2020-01-21 352 0

Дэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина”-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.

Жүжгийн албан ёсны нээлт хоёрдугаар сарын 29-нд болох бөгөөд нээлтээс хойш өдөр бүр УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм. Жүжгийн тасалбар хоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарна. Урьдчилсан байдлаар 10 мянга гаруй тасалбарын захиалга ирээд байгаа ажээ. Жүжиг “Анна Каренина” роман шигээ хүний сэтгэлийн нандин, сайхан бүхнийг уудлан тэмтэрч чадах болов уу гэсэн хүлээлт үүсгэсээр байна.

Р.ДУЛАМ

Холбоотой мэдээ

С.Удвал ахайтны дүрийг мөнхөлсөн уран бүтээл

Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Эм

2022-02-27

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж байна

29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж б

2021-06-13