Нөхөн сонгуулийн ажиг

2019-04-25 25 0

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Энэ тойргийн 12 мянга гаруй сонгогчид бүтэн хоёр жил шахуу хугацаанд төрд төлөөлөлгүй явж ирлээ. Тус тойргоос сонгогдож гарч ирсэн нь ганцхан жил УИХ-д сууна. Ингэж харвал энэ сонгууль нэр дэвшигчдийн сонирхлыг нэг их татахааргүй мэт.  Гэвч тийм биш аж. Тус тойргийг хараачилж байгаа улстөрчид олон байгааг улс төрийн намуудад болж буй үйл явдал, хэлж ярьж байгаа зэргээс тодхон харагдаж байна.

Энэ сонгуулийн хувьд  2020 оны УИХ-ийн сонгуулийн өмнө намуудын нэр хүнд, үнэлэмж хэр байгааг тодорхойлох учиртай. Энэ утгаар нь  ач холбогдол өгч оролцож таарна.  Товчхондоо МАН 2020 оны УИХ-ын сонгуульд өнгөлөх эсэх, АН одоогийн парламентат бүлэгтэй болох эсэх нь энэ сонгуулийн дүнгээс хамаарна. Нэг ёсондоо 42 дугаар тойргийн сонгууль намуудын хувьд  дараа жилийн сонгуулийн өмнөх сорилго сунгаа болно гэдгээрээ онцлог.

Нөхөн сонгуульд оролцох нам, нэр  дэвших хүмүүсийн нэрс удахгүй тодорхой  болно. Эрх баригч МАН ирэх Даваа гарагт Бага хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулахаар ярилцжээ. Энэ мэтээр нэр дэвшигчдийн нэр ар араасаа тодорно.

Сонгуулийн ерөнхий хорооноос 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 29 нам өрсөлдөх боломжтой гэж мэдэгдсэнээс 14 албан ёсоор бүртгүүлжээ.

МАН-ын хувьд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялсан ялагдсан ялгаагүй үнэмлэхүй олноо хадгалан үлдэнэ. Гэхдээ иргэдийн дунд намаа хэр нэр нүүртэй байгааг тольдоод авах боломжийг нь илүүд  тооцож байж мэднэ.  Тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг  нэр дэвшинэ гэсэн мэдээлэл түлхүү явж байна. Үнэхээр ч улстөрчдийн дотор рейтингээрээ тэргүүлж яваа хүн бол тэр. Тэгээд ч Хэнтий түүний хүйн холбоотой нутаг.  Гэхдээ тэрбээр  энэ талаархи асуултад “У.Хүрэлсүх “Би Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Хангалттай давхар дээлтэй байна” гэсэн удаа бий.

Дээрхи горилогчдоос ялалт байгуулах хамгийн магадлалтай хүнээр улс төр судлаачид Н.Энхбаярыг нэрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд нэр дэвшигчдийн хувьд “бул хар чулуу” хэмээн тодотгож байга нь хоосон зүйрлэл ч биш л байх.

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын нэр тойрогт дуулддаг ч тэрбээр  энэ тухайд “…Засаг даргаар томилогдоод төлөвлөж эхлүүлсэн олон ажил бий, үүнийгээ гүйцээх ёстой, орон нутгийн хэмжээнд хүлээсэн үүрэг байгаа учраас бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй аймгийн Засаг дарга нэр дэвших нь утгагүй” хэмээжээ.

Өнөөгийн сөрөг хүчин Ардчилсан намаас энэ тойрогт нэр дэвших боломжтой олон кандидат бий. Тухайлбал, аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар түлхүү яригддаг. Гэхдээ эдгээрээс бодит өрсөлдөгч, боломжит  хүн нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй.  Аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар 2016 онд  энэ тойрогт өрсөлдөөд Д.Гантулгад өвдөг шороодож байсан. Тиймээс тэр даагаа нэхэж дахин өрсөлдөхийг байг гэх газаргүй.

Хэнтийн тойргийг хамгийн их хараачилж тэнд өвөлжиж хаваржиж яваа горилогч гэвэл Н.Энхбаяр. Энэ хүний их улс төрд эргэн ирэх үүд хаалга нь тус тойрог байх магадлалтай. Хэрэв тэр энд ялалт байгуулж чадвал Монголын улстөрийг хэсэгтээ л бужигнуулж, “тооцоо бодох” томоохон операцийг эхэлж мэдэх нэгэн. Эргэж ирвэл улстөрд ганц жил биш үргэлжлүүлэн суухаа бол чадах л хүн.

Дээрхи  горилогчдоос ялалт байгуулах хамгийн магадлалтай хүнээр улс төр судлаачид Н.Энхбаярыг нэрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд   нэр дэвшигчдийн хувьд “бул хар чулуу” хэмээн тодотгож байга нь  хоосон зүйрлэл ч биш л байх.

Байдал хэдий ийм байгаа ч УИХ-ын тухай хуулийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хойшуулж магадгүй гэсэн  мэдээлэл бас явж байна.  Гэхдээ энэ бол ҮХЦ-ийн шийдвэрлэх асуудал аж.

Холбоотой мэдээ

Саарал жагсаалт ба шударга олборлолт

Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэх мэдээлэл сүүлийн үед монголчуудын анхаарлын төвд байж, сэтгэл

2019-11-12

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хята

2019-09-26

ДААН ЧИГ ЯАВ ДАА Б.АМАРХҮҮ МИНЬ

Өнгөрсөн шөнө дуучин Б.Амархүү гэрийнхээ гадаа машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж гэнэ. ЦЕ

2019-09-20